Шууд Chart

АНУ: Жорж Флойдыг оршуулах ёслол боллоо

2020-06-10 12:41:46

Африк гаралтай Америкийн иргэн  Жорж Флойдыг сүүлийн замд нь үдэж, оршуулах ёслол  Техас мужид боллоо. Жорж Флойд нь Техас мужийн Хьюстон хотын уугуул байжээ. Иймээс ч түүний шарилыг Миннесота мужийн Миннеаполис хотоос төрөлх нутаг Хьюстон хотод авчирсны дараа ийнхүү оршуулах ёслол мягмар гарагт зохион байгуулагдлаа.

Энэ ёслолд түүний ахан дүүс, найз болон өнгөт арьст олон зуун иргэн  оролцсон байна. Жорж Флойдын үхэл АНУ –д цагдаа нар өнгөт арьстнуудтай илүү балмад, шударга бус ханддаг гэдгийг харуулсан үйл явдал болсон юм.

Америкийн хэд хэдэн хот орон нутгийн цагдаагийн байгууллагуудад өөрчлөн шинэчлэлт явуулна гэдгээ амлаад байгаа юм. Үүний дотор цагдаа, хүчний байгууллагад  олгож ирсэн нэмэлт санхүүжилтийг бууруулж, нийгэм рүү чиглэсэн бусад үйл ажиллагаанд илүү их хөрөнгө зарцуулна гэдгээ мэдэгдээд байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ: Жорж Флойдыг оршуулах ёслол боллоо  
Үзсэн: 1415 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй