Шууд Chart

“Дүнжингарав 2014”-д эрлийз морьд уралдахгүй

2014-04-09 10:11:57

Энэ жилийн хаврын бүсийн хурдан морьдын “Дүнжингарав 2014” уралдаан дөрөвдүгээр сарын 13-нд Цагаан хөтөлд болно. Тус уралдаанд уламжлал ёсоор азарга, их нас, соёолон, эрлийз дээд насны морьд тоосоо өргөн шандас сорин уралдана. Үүнтэй холбогдуулан “Хангарьд 2014” уралдаанд эрлийз адуу оруулахгүй гэсэн шийдвэрийг ММСУХ-ноос гаргасан байна.
Мөн "Дүнжингарав 2014" уралдааны маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Цагаан хөтөлд Нийслэлийн тэргүүн магнай хүлэг шалгаруулах "Хангарьд 2014" уралдаан болно. ММСУХ-ны харьяа НМСУХ-ноос зохион байгуулж байгаа энэ уралдаанд хязаалан, шүдлэн, даага, эрлийз даага гэсэн дөрвөн насны хурдан хүлгүүд уралдах аж.
 

“Дүнжингарав 2014”-д эрлийз морьд уралдахгүй  
Үзсэн: 1528 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй