
Өмнөд Солонгосын Харилцаа холбооны хорооноос “Тик Ток” компани 14-өөс доош насны хүүхдүүдийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр цуглуулсан гэж үзэж байгаа юм.
Мөн тус байгууллагаас Хятадын “Тик Ток” хувийн мэдээллийг бусад орон уруу зөөвөрлөдөг талаараа хэрэглэгчиддээ мэдээлээгүй гэдгийг онцолжээ.
Мөрдөн шалгалтын үеэр “Тик Ток” 6 сарын хугацаанд Өмнөд Солонгосын бага насны хүүхдийн 6000 гаруй хувийн мэдээллийг цуглуулсан болох нь тогтоогджээ. Харин “Тик Ток” компаниас орон нутгийн хууль дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулсан гэж мэдэгдэж байна. Өмнөд Солонгосын Харилцаа Холбооны Хорооноос оногдуулаад байгаа торгууль нь “Тик Ток”-ийн жилийн орлогын бараг 3 хувьтай тэнцэх юм.
“Тик Ток” компанид 186 сая вонын торгууль оногдуулжээ | ||
Үзсэн: 946 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.