
Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас ирүүлсэн удирдамжийн мөрөөр аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сангуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.
Шалгалтаар: Жороор олгох эмийн жоргүйгээр эм олгосон, ажлын байранд эмийн мэргэжилтнүүд хөдөлмөр хамгааллын хувцас бүрэн өмсөөгүй, энгэрийн тэмдэг зүүгээгүй, эмийн санд хөтлөхдөө анхан шатны маягт хөтлөлт хангалтгүй, үйлчлүүлэгчдэд эмийн зохистой хэрэглээний талаар зөвлөгөө өгч хэвшээгүй, стандартын шаардлага хангахгүй жорын маягтаар эм олгодог зөрчлүүд илэрч зөрчил арилгуулах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
Харин энэ удаагийн шалгалтаар хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эм, эмнэлгийн хэрэгсэл илрээгүй.
Эмийн мэргэжилтнүүд үйлчлүүлэгчдэд эмийн зохистой хэрэглээний талаар зөвлөгөө өгч хэвшээгүй байна | ||
Үзсэн: 870 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.