
Монголын морин спорт, уяачдын холбоо энэ онд Засгийн Газрын тогтоолоор зохион байгуулах бүсийн уралдааны тов, байршлыг тогтоолгохоор Монгол Улсын Засгийн Газарт саналаа хүргүүлсэн боловч коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын улмаас Үндэсний их баяр наадмаас бусад бүсийн уралдаан, ой тэмдэглэх, уул овооны тахилга, нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байхыг УОК-иос шийдвэрлэжээ.
Иймд ММСУХ дээрх нөхцөл байдалтай уялдуулан орон нутгийн салбар холбоо, уяачдаас гаргасан саналыг үндэслэн зөвхөн холбооны 25 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх саналаа Засгийн газарт дахин хүргүүлэв.
Гэвч Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газраас бүсийн уралдааныг зохион байгуулах тухай саналыг хэрэгжүүлэх боломжгүй талаар хариу ирүүлжээ.
Хурдан морины бүсийн уралдаан зохион байгуулагдахгүйгээр боллоо | ||
Үзсэн: 1556 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.