Шууд Chart

БНСУ “COVID-19”-ийн халдвар авсан гадаадын иргэдээс төлбөр авахаар төлөвлөж байна

2020-07-23 10:36:51

Өмнөд Солонгосын  нутагт байгаа гадаадын иргэд "COVID-19"-ийн халдвар авсан тохиолдолд үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж авч байгаа. Гэвч гадаадын иргэдийн дунд халдвар ихээр тархаж байгаатай холбоотойгоор эрх баригчид эмчилгээний тодорхой зардал мөнгөө  төлөхийг үүрэг болгохоор төлөвлөж байгаа тухай KBS онцолсон  байна.

Тус телесувгийн дамжуулснаар энэ  сарын 6-20-ны хооронд Өмнөд Солонгост зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдол 381-т хүрсний дээр тэдний  250 нь гадаадын иргэд байгаа юм байна. Харин засгийн газрын тооцоогоор халдвар авсан нэг иргэний эмчилгээний дундаж зардал 7,5 сая вон буюу  6,3 мянган ам.доллар байгаа юм байна. Түүнчлэн  Өмнөд Солонгосын  эрх баригчид 21 оронд судалгаа хийж  8-д нь л  гадаадын иргэдийг үнэ  төлбөргүйгээр  эмчилж байгааг тогтоосон байна.

Тиймээс Өмнөд Солонгосын эрх баригчид "COVID-19"-ийн халдвар авсан хүмүүсийг ийнхүү үнэ төлбөргүй эмчилж байгаагаас болж төлбөргүй, мэргэжлийн өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээ авахын тулд  тус улсад ирэх  гадаадын иргэдийн тоо цаашид  нэмэгдэж болзошгүй гэж болгоомжилж байгаа юм байна. Гэхдээ  эцсийн шийдвэрийг Өмнөд Солонгосын улс төрийн намууд, ерөнхийлөгчийн засаг захиргаа, засгийн газар зөвшилцсөний эцэст гаргахыг Ки би эс мэдээлсэн юм. Мөн гадаадын иргэдээс эмчилгээний төлбөр гаргуулах асуудал нь хүний эрх, тухайн  иргэдийн  улс орнуудтай харилцах харилцаатай шууд холбоотойг  онцолсон  байна. энэ  хооронд тус улсад өнгөрсөн  24 цагийн дотор халдварын  69 тохиолдол  нэмж бүртгэгдэн нийт 13816-д  хүрээд  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ “COVID-19”-ийн халдвар авсан гадаадын иргэдээс төлбөр авахаар төлөвлөж байна  
Үзсэн: 2363 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
DR. ADITY [127.0.0.xxx] 4 цаг 59 минутын өмнө
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Бидэнтэй нэгдээрэй