УИХ дахь Ардчилсан намын болон МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа эхэллээ. Хаалттай болж байгаа энэ хуралдаанаар бүлгүүд Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх тухай асуудлыг тус бүр хэлэлцэж байгаа юм. Мөн УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг ээлжит хуралдаанаа эхэлсэн.
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед тус эвсэл завсарлага авч, хуулийн төслийг дахин нухацтай хэлэлцэн саналаа нэгтгэх шаардлага үүссэн тухайгаа мэдэгдсэн юм.
| Х.Тэмүүжин сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна | ||
| Үзсэн: 843 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.