Шууд Chart

Хулгайн эд зүйл худалдаж авдаг ломбардны эздэд хариуцлага тооцно

2014-04-15 13:21:13

Хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж худалдаж авдаг ломбардны эздэд хариуцлага хүлээлгэнэ гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ. Нийслэлийн хэмжээнд 600 гаруй халаасны хулгайч бүртгэлтэй байдаг гэнэ. Тэд иргэдийн гар утас, үнэт эдлэлийг хулгайлан ломбардад тавьж мөнгө болгодог байна. Халаасны хулгайчид хулгайлсан эд зүйлээ “Нарантуул” ОУХТ, “Теди” болон ломбардуудаар явж борлуулдаг аж. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийг бууруулах зорилгоор тусгай баг ажиллаж эхэлжээ.

Энэ асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, Цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулсан юм.

Хулгайн эд зүйл худалдаж авдаг ломбардны эздэд хариуцлага тооцно   
Үзсэн: 1304 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй