
Монголын хөлбөмбөгийн холбоо, Монголын оюутны спортын холбооны төлөөлөл уулзалт хийлээ.
Тус уулзалтаар хоёр холбоо цаашдын харилцааг сайжруулах болон нягт хамтран ажиллах талаар хэлэлцэж, ойрын ирээдүйд хамтран ажиллах санамж бичиг байгуулан хөлбөмбөгийн оюутны зөвлөлийг байгуулан ажиллах талаар ярилцсан юм.
Уулзалтад МХБХ-ны талаас ЕНБД Д.Тэрбаатар, Монгол Улсын гавьяат тамирчин, эмэгтэйчүүдийн хөлбөмбөг хариуцсан мэргэжилтэн Б.Буман-Учрал, МХБХ-ны Техникийн хэлтсийн мэргэжилтэн Э.Баасандорж, МОСХ-ыг төлөөлж гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан нар оролцов.
Уулзалтаар яригдсан өөр нэгэн зүйл гэвэл оюутан залуусын дунд хөлбөмбөгийн тэмцээн уралдааныг тогтмол, уламжлал болгон явуулж, их наадмын хэмжээнд зохион байгуулах боломжийн талаар судалж үзэхээр болсон юм.
МХБХ, МОСХ-ны төлөөлөл уулзалт хийлээ | ||
Үзсэн: 1057 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.