
Дэлхийн ихэнх улсууд гадаадын иргэдэд хилээ нээгээгүй байна. Тиймээс гадаадад суралцдаг оюутнууд тухайн улс руу буцах гэж яарах шаардлагагүйг Гадаад харилцааны яамнаас санууллаа. Манай улсын 40 гаруй мянган иргэн гадаадын их, дээд сургуулиудад суралцдаг гэсэн судалгаа бий. Үүнээс хамгийн олон нь өмнөд хөршид 12 мянган оюутан байна. Мөн АНУ, ОХУ, БНСУ-д суралцдаг оюутнууд танхимын хичээл эхэлнэ гэдэг шалтгаанаар тухайн улсуудад буцах хүсэлт ирүүлжээ. Үүнд Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг дараах хариултыг өглөө.
АНУ болон Европын холбооны улсуудын тухайд байнгын оршин суух эрхтэй иргэдэд хилийн хориг тавихгүй гэдгээ мэдэгдсэн. Тиймээс дээрх шаардлагыг хангаж байгаа оюутнууд тусгай үүргийн нислэгээр зорчих боломжтой. Харин Тайваньд сурдаг оюутнуудын визийг шуурхай гаргах тал дээр тухайн улсын консултай ярилцаж байгаа гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
ГХЯ: Гадаадад суралцдаг оюутнууд тухайн улс руу буцах гэж яарах шаардлагагүй | ||
Үзсэн: 2410 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.