
2020 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 07-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хугацааны эхээр нутгийн баруун хагаст бороо хур багатай байна.
Хур тунадас: 1-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 2-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 3-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр аадар бороо, 4-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 5-нд Алтайн салбар уулсаар, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 1, 2-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүн байна. 3-наас ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 16-21 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байх төлөвтэй. 6-нд баруун аймгуудын нутгаар бага зэрэг сэрүүснэ.
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ | ||
Үзсэн: 2013 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.