Шууд Chart

Орон нутгийн эмнэлэгт цацрагийн хамгаалалтын хяналт хийлээ

2014-04-16 15:22:38

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн "Эрүүл чийрэг монгол хүн" хөтөлбөрийн хүрээнд аймгуудын оношилгооны төвүүдэд компьютерт томографийн аппарат нийлүүлж байгаатай холбогдуулан цацрагийн үүсгүүрийн аюулгүй ажиллагааг хангуулах зорилгоор Цөмийн энергийн газраас хяналт хийж гүйцэтгэлээ.
 
Эхний шатанд улсын ерөнхий байцаагчийн баталсан хяналт шалгалтын ажлын удирдамжийн дагуу Увс, Баян Өлгий, Говь Алтай, Дорноговь, Хөвсгөл, Завхан, Сүхбаатар аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд хяналт шалгалт хийж, шинээр засварлаж буй компьютерт томографийн кабинетуудын засварын ажлын явц, тэдгээрт хийгдэж буй цацрагийн хамгаалалтын талаар хариуцагч байгууллагуудын удирдлага, ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
 
Дараа нь  Увс, Баян Өлгий, Говь Алтай, Дорноговь, Хөвсгөл, Завхан, Сүхбаатар, Хэнтий аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд компьютерт томографийн болон шүдний дэлгэмэл рентген зургийн аппаратын нийлүүлэлт, суурилуулалт, ашиглалтын байдалд чанарын хяналт хийж, компьютерт томографийн кабинетуудын засварын ажлын гүйцэтгэл, ажлын байрны цацрагийн хамгаалалтыг шалган Цөмийн энергийн тухай хуулийн дагуу цацрагийн үүсгэгчтэй тоног төхөөрөмжийг ашиглах эрхийн зөвшөөрөл олгох ажлыг хийж гүйцэтгэлээ.
 

Орон нутгийн эмнэлэгт цацрагийн хамгаалалтын хяналт хийлээ  
Үзсэн: 1851 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй