Шууд Chart

МАН-ын гишүүд тавьсан шаардлагынхаа хариуг авахаар жагсаж байна

2014-04-17 13:32:18

УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байдаг хуулийг өөрчилж давхар дээлээ тайлахыг шаардсан шаардлагынхаа хариуг нэхэн МАН-ын гишүүд, дэмжигчид Төрийн ордны гадаа жагсаж байна. Улс орны амьдрал хүнд байхад эрх баригч намынхан Засгийн газартаа хяналт тавьж чадахгүй байна гэж шүүмжилсэн МАН-ын гишүүд Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. 
 
Тиймээс энэ тухай шаардлагыг энэ сарын 10-ны өдөр УИХ-ын даргад хүргүүлсэн. Харин тэд тавьсан шаардлагынхаа хариултыг авахаар өнөөдөр Төрийн ордны гадна лоозон барин жагсаж байна.
 
Энэ асуудлаар МАН-ын бага хурлын гишүүн н.Батсайханаас тодруулснаа хүргэж байна.

МАН-ын гишүүд тавьсан шаардлагынхаа хариуг авахаар жагсаж байна   
Үзсэн: 741 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй