ЭЕШ-ын дүн оноо, бүртгэлийн дугаар, нууц үг зэрэг шаардлагатай мэдээллийг төгсөгчид гар утсаараа дамжуулан авах боломжтой болсон. Харин энэ үйлчилгээг хэрхэн, яаж авах талаар Боловсролын Үнэлгээний Төвийн олон нийттэй харилцах мэргэжилтэн н.Төгөлдөрөөс тодруулсан юм.
ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 21-ний өдөр албан ёсоор дуусна. Өөрөөр хэлбэл, бүртгэл дуусахад дөрөв хоног үлдээд байна. Тиймээс бүртгүүлж амжаагүй, бүртгэлийн явцад алдаа гаргасан, хичээл нэмүүлэх хүсэлтэй төгсөгчид Боловсролын үнэлгээний төвд яаралтай хандахыг анхааруулж байна. Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой мэдээллийг www.eec.mn цахим хуудас болон 70119498 утсаар холбогдож авах боломжтой.
| Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дуусахад дөрөв хоног үлдлээ | ||
| Үзсэн: 1003 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.