
Энэ жил улсын хэмжээнд тарваган тахлын сэжигтэй нийт 20 тохиолдол бүртгэгджээ. Ховд аймагт 3, Говь-Алтай, Завхан аймгаас тус бүр нэг нийт таван тохиолдлын онош батлагдсанаас тарваган тахлын булчирхайн болон уушгины хэлбэрээр хүндэрсэн гурван хүн нас баржээ. Сүүлийн үед мэрэгч амьтантай холбоотой дуудлага эрс нэмэгдэж, өдөрт энэ төрлийг 10 гаруй дуудлага ирж байна.
ЗӨСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Цогбадрахын ярианд анхаарлаа хандуулъя.
Иргэд анхааруулгыг үл тоон хууль бус ан хийж, тарваганы махыг хүнсэндээ хэрэглэх зөрчил буурахгүй байна. Хэрвээ халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдвэл өөрийгөө тусгаарлан, яаралтай эмнэлгийн байгууллагад утсаар мэдэгдэхийг санууллаа.
Мэрэгч амьтантай холбоотой дуудлага өнгөрсөн оныхоос 2 дахин нэмэгджээ | ||
Үзсэн: 1250 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.