Шууд Chart

Бага хайрханы отрын бүс нутагт 121 мянган толгой мал өвөлжүүлэх захиалга иржээ

2020-09-15 12:05:47

Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн Бага хайрханы отрын бүс нутагт 121 мянган толгой мал өвөлжүүлэх захиалга ирүүлсэн байна. Энэ отрын бүс нутагт жилдээ 60-70 мянган толгой мал өвөлжих хүчин чадалтай гэж Отрын бэлчээр ашиглалтын захиргааны мэргэжилтэн н.Намхайноров хэллээ.

Одоогоор хэчнээн тооны мал тухайн отрын бүс нутагт орох нь тодорхойгүй байна. Бага хайрханы аймаг дундын отрын бүс нутгийн түр зөвлөл хуралдаж, өвөлжүүлэх айл өрхийн тоог гаргах юм. 


Бага хайрханы отрын бүс нутагт 121 мянган толгой мал өвөлжүүлэх захиалга иржээ   
Үзсэн: 664 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй