
Энэтхэгийн алдарт Таж Махал сүм жуулчдын өмнө үүдээ дэлгээд байна. ЮНЕСКО-гийн дэлхийн өвд багтдаг сүм нь 6 сарын турш хаалттай байсан юм. Гэхдээ Энэтхэгт цар тахал улам бүр хүрээгээ тэлж байгаа учраас Таж Махал уруу өдөрт нэвтрэх жуулчдын тоог 5 мянгаар хязгаарлажээ.
17-р зууны үед баригдсан энэхүү шашин, соёлын төвд ердийн үед өдөрт 70 мянган хүн зочилдог байна. Сүмд зочлогчид ганцаараа селфи зураг авч боломжтой хэдий ч групп зураг авахыг хоригложээ.
ЭНЭТХЭГ: Таж Махал үүдээ дэлгэжээ | ||
Үзсэн: 2223 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.