Дорноговь аймгийн Зүүнбаян багт газрын тос олборлодог "Доншин" компани үйлдвэрлэлдээ гүний ус хулгайгаар хэрэглэж байжээ. Энэ компанийн газрын гүнд байрлуулсан зарим цооногоос газрын тос биш гүний ус гардаг байна. Ийм тохиолдолд гүний усыг зөвшөөрөлгүйгээр шууд үйлдвэрлэлдээ ашигладаг байсан гэж Дорноговь аймгийн Зүүнбаян тосгоны Засаг дарга Д.Эрдэнэбат хэллээ.
"Доншин" компани цооногоос гарсан гүний усыг 10 гаруй жил үнэ төлбөргүй ашигласан байна. Үүнд тодорхой хэмжээний торгууль ногдуулсан нь орон нутгийн санд нь оржээ. Цаашид энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэйг орон нутгийн удирдлагууд хэлсэн юм.
| "Доншин" компани гүний ус хулгайгаар хэрэглэдэг байжээ | ||
| Үзсэн: 1314 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.