Шууд Chart

Мэргэжлийн хяналтын байгууллага “One step” гар ариутгагч төхөөрөмжийг ашиглаж эхэллээ

2020-09-24 15:08:03

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт тогтмол хэрэглэх, хүн хоорондын зай барих, гараа тогтмол угаах, ариутгах зөвлөмжийг өгч байгаа.

Цар тахлын хүнд үед тэргүүн эгнээнд ажиллаж буй Мэргэжлийн хяналтын байгууллага “ONE STEP” гар ариутгагч төхөөрөмжийг аймаг нийслэлийн болон зорчих хөдөлгөөн ихтэй хилийн боомтуудад байршуулан ашиглаж эхэллээ.

Энэхүү төхөөрөмжийн онцлог нь гарын оролцоогүйгээр буюу хөлөөр гишгэж ажилладаг, механик ажиллагаатай тул тог цахилгаан шаардахгүй, зай талбай бага эзэлдэг явдал юм. “ONE STEP” гар ариутгагч төхөөрөмж Монгол залуусын ур ухаанаар бүтжээ.


Мэргэжлийн хяналтын байгууллага “One step” гар ариутгагч төхөөрөмжийг ашиглаж эхэллээ  
Үзсэн: 762 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй