Шууд Chart

ОХУ-ын ГХЯ-ны талархлын бичгээр МҮОНРТ-ийн уран бүтээлчид, сэтгүүлчдийг шагналаа

2020-09-29 13:58:24

Чөлөөлөх дайн болон Аугаа их Эх орны дайнд Ялалт байгуулсны 75 жилийн түүхэн ойг тохиолдуулан ОХУ-ын Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн газраас санаачлан “Дэлхийн II дайны төгсгөл: Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд энэ сарын 2-нд зохион байгуулсан. Уг арга хэмжээнд Монгол, Оросын нэрт түүх судлаач 20 гаруй эрдэмтэн, шинжээч оролцож, илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд нийтдээ цэргийн 40 гаруй түүхчийн илтгэлийг нэгтгэн товхимол болгон хэвлүүлэхээр болсон билээ.

Үүнээс гадна Архивын ерөнхий газар, Үндэсний төв архив, Батлан хамгаалахын төв архив, ТЕГ-ын Тусгай архив, ХХЕГ-ын Улсын хилийн музей, Монгол цэргийн музей, ЗХУ-ын 4 удаагийн баатар, БНМАУ-ын баатар маршал Г.К.Жуковын дурсгалын музейтэй хамтран эх орны дайны эхний сараас эхлэн Монголоос оросын ард түмэнд хүргүүлсэн зургаан удаагийн бэлгийн цуваа, Чөлөөлөх дайнд түүхэн ялалт байгуулахад Монголын цэрэг эрсийн гүйцэтгэсэн гавьяат үйлсийг мөнхжүүлэх, ирээдүй хойчид дахин сануулах, сурталчлах, хүүхэд, залууст үндэсний бахархалт үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Тусгаар тогтнолын үнэ цэн” үзэсгэлэнг зохион байгуулж, урьд өмнө нь олон нийтэд огт дэлгэгдэж байгаагүй, түүхийн хосгүй өлөг, ховор баримт бичиг, гэрэл зураг, дүрс бичлэг бүхий үзмэрийг энэ сарын 2-8-нд Оросын шинжлэх ухаан, соёлын төвд дэлгэсэн билээ.

Тэгвэл өчигдөр дээрх олон улсын эрдэм шинжилгээний хурал болон "Тусгаар тогтнолын үнэ цэн" сэдэвт хамтарсан цогц үзэсгэлэн болон бусад арга хэмжээний мэдээ мэдээллийг дамжуулж, хоёр орны цэрэг эрсийн гавьяат үйлсийг мөнхжүүлэх, ирээдүй хойчид дахин сануулах, хүүхэд залууст үндэсний бахархалт үзлийг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулсан хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сэтгүүлчдэд ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, ОХУ-ын Холбооны Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Амгалан Ринчинович Базархандаев ОХУ-ын Гадаад хэргийн яамны талархлын бичиг, хүндэт өргөмжлөл гардууллаа.

Тодруулбал,

Мөн МҮОНРТ-ийн найруулагч Н.Чингис, "Монголын мэдээ" сувгийн мэдээний зохицуулагч А.Лхагва-Отгон, сурвалжлагч Ц.Цасчихэр, МҮОНР-ийн “Хурд” агентлагийн редактор Д.Нарантуяа, MNB.MN сайтын сэтгүүлч Т.Болор-Эрдэнэ, ХХЕГ-ын Улсын хилийн музейн сан хөмрөгийн бүртгэгч П.Нарангэрэл, Zindaa.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Чанцалдулам, "Мөнхөд дурсагдах дайчид" төслийн удирдагч, судлаач Д.Алтанхуяг, зураач Х.Ганбат, зураач Ч.Энхээ, "Монголия Сегодня" төслийн удирдагч Кручкин Юрий Николаевич нарыг ОХУ-ын Гадаад хэргийн яамны талархлын бичгээр шагнасан юм.




























ОХУ-ын ГХЯ-ны талархлын бичгээр МҮОНРТ-ийн уран бүтээлчид, сэтгүүлчдийг шагналаа  
Үзсэн: 2240 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй