“Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого, брэндбүүк бүтээх уралдаан”-нд бүтээл хүлээн авах хугацааг 10 дугаар сарын 09-ний өдрийн 12:00 цаг хүртэл сунгалаа.
Бүтээлд тавигдах ерөнхий шаардлага:
- Ардын хувьсгалын түүхэн үйл явдлыг бүрэн илэрхийлсэн утга агуулгатай байх;
- Дүрслэлийн шийдэлд үндэсний агуулга, орчин үеийн дүрслэх урлагийн элементийг хослуулан шингээсэн байх;
- Дүрслэлийн шийдэлд “100 жил” бичвэрийг тусгасан байх;
- График дизайныг мэргэжлийн программ дээр хийсэн байх;
- Өндөр нягтралтай (300 dpi-аас багагүй) байх бөгөөд жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдахаар байх;
-Хар, цагаан болон өнгөт, өнгөгүй гадаргуу дээр хэвлэхэд тохиромжтой байх;
-Бүтээлийн тайлбар, утга бэлгэдлийг хавсаргасан байх;
-Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох;
-Брэндбүүк нь: албан бичиг /бланк/, дугтуй календарь, тэмдэглэлийн дэвтэр, үзэг, бал, туг, далбаа, дарцаг, CD ковер, цаасан хайрцаг, уут, аяга, түлхүүрийн оосор гэх мэт бүтээгдэхүүн дээр хэвлэж ашиглах боломжтой байх.
Анхаарах зүйлс:
Бүтээлээ ирүүлэхдээ хэвлэмэл болон цахим хаяг /munkhtsetseg@moc.gov.mn uyanga@moc.gov.mn/-т ирүүлнэ.
Ирүүлсэн бүтээлийг буцаан олгохгүй ба нэгдүгээр байранд шалгарсан бүтээлийг холбогдох хуулийн дагуу зохиогчийн эрхийг Соёлын яам эзэмшинэ.
Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99105938, 91097828 утсаар холбогдон авна уу.

Шагналын сан:
Уралдаанд ирүүлсэн материалыг мэргэжлийн комисс шалгаруулж, дараах байрыг эзлүүлэн шагнана.
Нэгдүгээр байр: 1 - /4.000.000 төгрөг, батламж/
Хоёрдугаар байр: 1 - /2.000.000 төгрөг, батламж/
Тусгай байр: 2 - /тус бүр 1.000.000 төгрөг, батламж/
Материал хүлээн авах хугацаа:
Бүтээлийн эхийг хэвлэмэл байдлаар 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 12:00 цагаас өмнө Соёлын яамны байранд хүлээн авна.
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Денверийн гудамж, Соёлын яамны байр
Жич: Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүйг анхаарна уу.
| Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого, брэндбүүк бүтээх уралдааны бүтээл хүлээн авах хугацааг сунгалаа | ||
| Үзсэн: 1079 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.