Монгол Улсын Соёлын Яам, ЗГХА Соёл урлагийн газар, Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоо хамтран 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд "Бүх нийтийн хөгжмийн баяр 2020" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулнэ. Энэ арга хэмжээний хүрээнд жил бүр уламжлал болгон зохион явагддаг "Алтан намар" хөгжмийн наадам энэ жил 38 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.
Энэ удаагийн "Алтан намар" хөгжмийн наадам гоцлол, цөөхүүл болон хөгжмийн том хэлбэрийн бүтээл гэсэн төрлүүдээр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж шилдэг уран бүтээлчид "2020 оны 11 дүгээр сарын 14"-нд Төв аймгийн "Монгол туургатан" театрт зохион байгуулагдах "Бүх нийтийн хөгжмийн баяр" нэгдсэн гала тоглолтын үеэр шагналаа гардах юм байна.

| "Алтан намар" хөгжмийн наадам болно | ||
| Үзсэн: 1172 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.