Шууд Chart

Сэлэнгэ аймгийн Ерөө бүсийн соёлын төв “Соёлын цаг” аянд нэгдэв

2020-10-07 12:20:48

Сэлэнгэ аймгийн Ерөө бүсийн соёлын төв “Соёлын цаг” аянд нэгдлээ.

Уг аяны хүрээнд Монгол хэл бичиг, соёлын өвийг хамгаалах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, эх хэл, түүх, ёс заншил, өв уламжлалын тухай мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэх зорилгоор “Эх хэл, соёлын дархлаа” арга хэмжээг Ерөө суманд зохион байгууллаа. Ерөө бүсэд Ерөө, Жавхлант, Алтанбулаг, Хүдэр сумын болон Бугант тосгоны соёлын төв хамрагддаг. Эдгээр төвийн 30 гаруй ажилтан, уран бүтээлч болон ардын авъястан орон нутгийнхаа иргэд хөдөлмөрчдөд соёл урлагийн үйлчилгээг үзүүлж байна.

Ерөө сум нь бүсийн төв учраас соёлын төвийнхөө матераллаг базыг бэхжуулэх тал дээр анхаарч нэлээдгүй хөрөнгө оруулалтын ажлуудыг хийж хэрэгжүүлсэнээ тус сумын удирлагууд ярьж байлаа.

Ерөө сумын хүн амын багагүй хэсгийг буриад ястанууд эзэлдэг. Энэ ч үүднээс соёлын төвийнхөн буриад зоны соёл, зан заншлыг хадгалж үлдэхийн тулд жил бүр нэлээд ажлыг хийж хэрэгжүүлээд байна. Өөрчлөлт шинэчлэлийн энэ үед соёлын төвүүдийн ажилтан албан хаагчдын мэдлэг, ур чадварыг цаг үетэй нь уялдуулан хөгжүүлэх хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг соёлын төвийн эрхлэгч Болормаа онцолж байлаа.  

Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд халх, буриад, торгууд, хотон, дөрвөд, захчин, баяд, казак, урианхай, дархад зэрэг үнэстэн ястан амьдардаг онцлогтой. Иймээс орон нутгийнхаа угсаатны бүлгүүдийн зан үйл, хэл аялгуу  биет болон  биет бус өв соёлыг судлах, өвлүүлэн үлдээх, арга дэгийг сурталчлан таниулах, хойч үедээ дэлгэрүүлэх, орчин үеийн урлагийн төрөл зүйлтэй хослуулан хөгжүүлэх, соёлын дархлаа, иргэд олон нийтийн соёлын хэрэгцээ шаардлагад нийцсэн шинэлэг арга хэлбэрүүдийг бий болгохын тулд Жавхлант сумын соёлын төвийнхөн олон бүтээлч ажлуудыг санаачлан амжилттай хэрэгжүүлсэн байна.

Бүсийн Соёлын ажилтнууд сум орон нутгынхаа соёл урлагын хөгжил, хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар тайлагнаж, үр дүн, ололт амжилт, алдаа оноогоо дүгнэн цэгнэж бие биенээсээ туршлага судлахын зэрэгцээ цаашид хийж гүйцэтгэх ажлынхаа талаар зөвлөлдлөө.

Арга хэмжээний үеэр бичиг соёлыг харуулсан мүзейн түр үзэсгэлэн гаргасан бол эх хэл аман уламжлалуудын илэрхийлсэн номын үзэсгэлэнг ЗДТГ-ын өмнөх төв талбайд ажиллуулаа.

Мөн соёлын ажилтнуудын өдрийг тэмдэглэж төвүүдийн ажиллагсдын дунд хөгжөөнт буухиа болон волейболын тэмцээнийг явуулсанаас гадна эхний гурван байр эзэлсэн төвийг шалгаруулсан юм.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэлэнгэ аймгийн Ерөө бүсийн соёлын төв “Соёлын цаг” аянд нэгдэв  
Үзсэн: 1607 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй