Шууд Chart

Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл маргааш дуусна

2020-10-13 16:20:53

Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл маргааш дуусна. Уг шалгалтыг өнгөрсөн жилээс цахимаар авдаг болсон. Ингэснээр шалгалтын дүн үнэн зөв, ил тод, шуурхай гардаг болсныг албаныхан онцоллоо.

Төрийн албаны шалгалтыг цаасаар авдаг байхад алдаатай засах тохиолдол, мөн ярилцлагын шалгалтад таньдаг хүн нь таарч, амархан асуулт асуусан зэрэг гомдол маргаан гардаг байжээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард анх удаа төрийн албаны ерөнхий шалгалтыг 8869 хүнээс цахимаар авчээ. Цахимаар шалгалт өгснөөр хариугаа тэр дор нь харах боломжтой гэж Төрийн албаны зөвлөлийн гишүүн н.Баатарсайхан ярьж байна.

Төрийн албаны шалгалтад өнөөдрийн байдлаар 13 мянга гаруй хүн бүртгүүлжээ. Тэдний дийлэнх нь нийслэлийн иргэн байна. Шалгалтын цахим бүртгэл маргааш 14:00 цагт дуусах юм. Цахимаар бүртгүүлэхдээ аль орон нутагт шалгалт өгөхөө сонгох боломжтойг албаны хүн хэллээ.


Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл маргааш дуусна   
Үзсэн: 1542 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй