Шууд Chart

Долоон компанийг “Хар жагсаалт”-д орууллаа

2014-04-21 17:26:36

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын “Хөрөнгө оруулалтын ажлын хяналтыг сайжруулах тухай” 2014 оны А/143 дугаар захирамжийн хэрэгжилтийг танилцуулж, хэлэлцлээ.
Нийслэлийн Засаг дарга авто зам, барилга байгууламжийн ажил нь дутуу, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг холбогдох байгууллагуудаас нэгтгэн авч, нийтэд зарлуулахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болгосон. Мөн тухайн чанаргүй барилга, байгууламж, замын ажлыг хүлээн авсан Үнэлгээний хорооны гишүүд тухайн үед эрхэлж байсан албан тушаалаар нь олон нийтэд мэдээлэх үүрэг өгсөн.
Нийслэлийн Засаг даргын дээрх үүргийн дагуу нийслэлийн Засаг даргын Нийгмийн, хөгжлийн хэлтсийн орлогч Ц.Энхцэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг чанаргүй ажил хийж гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг гаргажээ. Ажлын хэсгийн эхний ээлжийн нэгтгэсэн мэдээллээр дараах  долоон аж ахуйн нэгжийг Сангийн яамны тендерийн хар жагсаалтад бүртгүүлэх  саналыг тус яамд хүргүүлэхээр болсон байна. Үүнд, “Нэмүт” ХХК, “Мон металл” ХХК, “Асати Монгол” ХХК, “Номгон Хайрхан” ХХК, “Монгол Асфальт” ХХК, “Товуу засаг” ХХК, “Чи Чи Ха Ар хот төлөвлөлт инженеринг” ХХК “Бэрх зараа” ХХК багтжээ. Мөн тухайн аж ахуйн нэгжүүдийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээж авсан Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг олон нийтэд ил болгожээ.
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Долоон компанийг “Хар жагсаалт”-д орууллаа  
Үзсэн: 1289 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй