Шууд Chart

“ХҮН+С” үзэсгэлэн гарч байна

2020-10-21 14:37:53

Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Дэлхийн хүнсний өдөрт зориулсан “ХҮН+С” үзэсгэлэн гарч байна. НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас санаачлан Дэлхий хүнсний өдөрт зориулсан, хүн хүнсээ өөрөө сонгодог гэх санааг илэрхийлсэн тус үзэсгэлэнг 6 дахь өдрөө нийтэд нээлттэй толилуулж байна.

Үзэсгэлэнд залуу уран бүтээлч н.Бат-Эрдэнэ, н.Даваажаргал, н.Нарбаясгалан нарын өвөрмөц, гүн гүнзгий утга бүхий 10 гаруй инстолляц бүтээл дэлгэсэн гэж НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Олон нийттэй харилцах мэргэжилтэн н.Цэлмэг хэллээ.

Хүн төрөлхтний хүнс тэжээлийн гол эх үүсвэр нь хөдөө аж ахуй байсаар ирсэн. Энэ зүй тогтол цаашдаа ч өөрчлөгдөхгүй хэвээр үргэлжилнэ. Тиймээс энэ цагийн төдийгүй ирэх өдрүүдийн эрүүл, тэжээллэг, хүртээмжтэй хүнсний үрийг бид хамтдаа тарьж ургуулах, хайрлах хамгаалах учиртайг тус үзэсгэлэнгээс харах боломжтой юм. Үзэсгэлэн маргаашийг дуустал Дүрслэх урлагийн музейд үргэлжлэх юм байна. 


“ХҮН+С” үзэсгэлэн гарч байна  
Үзсэн: 1025 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй