Шууд Chart

Дорнод аймаг 10.8 мянган га талбайд улаан буудай тариална

2014-04-23 16:58:39

Дорнод аймгийн 13 аж ахуйн нэгж энэ онд 10.8 мянган га-д улаан буудай, 16.1 мянган га-д рапс, зургаан мянга гаруй га-д арвай, эмийн ургамал, малын тэжээл тариална. 

Одоогийн байдлаар тус аймгийн улаан буудай тариалдаг “Майдарын буудай” компанийнхан техникийн  засвар үйлчилгээ хийж, үрээ нарлуулж байна. Энэ сарын 28-нд тариалалтаа эхлэж, долоо хоногийн дотор дуусгах төлөвлөгөөтэй гэж тус компанийн агрономич н.Доржханд ярилаа.

Дорнод аймаг 10.8 мянган га талбайд улаан буудай тариална  
Үзсэн: 1114 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй