Шууд Chart

“Агтана хүрээт-2020” наадамд 3000 орчим хүн оролцлоо

2020-11-10 11:14:07

Сүхбаатар аймгийг Монгол адууны өв соёлын төв нутаг болгон зарлаж, энэ хүрээнд олон ажлыг зохион байгуулж байгаагийн нэг нь “Агтана хүрээт” хүлэгч эрсийн наадам, олон улсын гэрэл зургийн уралдаан юм. Гурав дахь жилдээ болж буй уг наадамд энэ жил 3000 орчим хүн оролцлоо.

“Агтана хүрээт” наадам хамрах цар хүрээ, оролцогчдын тоо, Монгол адуу, түүнийг дагасан олон өв соёлыг гадаад, дотоодод сурталчлан таниулдагаараа онцлог.

Монгол Улсын Соёлын үнэт өв, үндэсний тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон Монгол адуу, түүнийг дагасан соёл уламжлалаа үр хойчдоо өвлүүлэн үлдээх, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёл өв уламжлалаа хадгалан авч үлдэх, дэлхий дахинд сурталчлан таниулах, орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих гээд олон талын чухал ач холбогдолтой.

Наадам жилээс жилд өргөжин тэлж, энэ жил 21 аймаг, Сүхбаатар аймгийн 13 сумаас аварга адуучин, хүлэг эрс оролцов.

49 хүлэгч эрс авхаалж самбаагаа сорьж аваргаа шалгаруулахад Говьсүмбэр Дорнод аймгийн адуучин эхний гурван байрт шалгарсөн юм.  

Наадмын уламжлалт тэмээний нэг бол “Хос морьтон” сайхан хосыг шалгаруулах. Хос морины өнгө зүс, эдлэл хэрэгсэл болоод унаач эзний дээл хувцаслалт мөн эд хэрэгслийн донж зэргийг харгалзан шүүдэг. Энэ удаад тэмцээнд есөн хос оролцлоо.

Шилмэл гүүний үзэсгэлэн худалдаа, мөнгөн эмээл болон хазаар,морины эд хэрэгслийг энэ үеэр худалдаалж байсан нь наадамд ирэгчдийн сонирхолыг татаж байлаа.

Харин цар тахалтай холбоотойгоор хилийн хорио цуцлаагүй байгаа учир олон улсын гэрэл зурагчид ирж оролцож чадаагүй юм.

Агтана хүрээт наадам энэ жилийн хувьд анх удаа улсын хэмжээнд болж байгаатай холбогдуулан хөл хөдөлгөөн ихтэй, цар хүрээ том болсон. Тиймээс цаашид зарим зүйлд анхаарах ёстойг зохион байгуулагчид хэлж байлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Агтана хүрээт-2020” наадамд 3000 орчим хүн оролцлоо   
Үзсэн: 741 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй