Шууд Chart

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 48 гомдлыг хянан шалгав

2020-11-10 17:26:42

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2020 оны 11 дүгээр сарын 2-6-ны өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 48 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгав.

Өнгөрсөн долоо хоногт 14 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ашиг сонирхлын зөрчилд хамаарах 34 гомдол шалгагдаж байна. Гэмт хэргийн шинж агуулсан 2 гомдлыг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ. Түүнчлэн 6 гомдлыг харьяаллын дагуу холбогдох төрийн байгууллагад шилжүүлсэн байна.


Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 48 гомдлыг хянан шалгав  
Үзсэн: 674 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй