Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар суудлын авто машины импорт өнгөрсөн оны мөн үеийнхээс ялимгүй өссөн байна. Өнгөрсөн оны эхний улиралд манай улс 8900 суудлын авто машин импортлож байсан бол, энэ оны эхний улиралд есөн мянган суудлын автомашин импортложээ. Импорт нэмэгдсэн ч, суудлын авто машины татвараас төсөвт төвлөрүүлэх орлого тасалдсан үзүүлэлт гарсан байна. Шалтгааныг нь Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын Төсвийн орлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Алтанзул ингэж тайлбарлаж байна.
Импортын авто машинд манай улс гурван төрлийн татвар ногдуулдаг. Гаалийн албан татварын хувь хэмжээ таван хувь байдаг бол, нэмэгдсэн өртгийнх 10 хувь байдаг. Харин онцгой албан татварын хувь хэмжээ авто машины үйлдвэрлэсэн он болон хөдөлгүүрийн цилиндрээс хамаарч 500-13000 мянган америк доллар байдаг. Харин хос хөдөлгүүртэй импортын авто машинд манай улс онцгой албан татвар ногдуулдаггүй юм. Үүнтэй холбоотойгоор хос хөдөлгүүртэй авто машины импорт нэмэгдэж, онцгой албан татварын хувь хэмжээ оны эхний улиралд 14 тэрбум төгрөгөөр тасалдсан байна. Энэ оны эхний улиралд манай улсын төсвийн орлого 300 тэрбум төгрөгөөр тасалдсаны 14 тэрбумыг нь зөвхөн энэ төрлийн татварын орлогын тасалдал эзлэж байна гэсэн үг юм.
| Авто машины импорт өсчээ | ||
| Үзсэн: 1316 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.