Шууд Chart

1762 хүнд шинжилгээ хийхэд 3 хүнээс коронавирусний халдвар илэрлээ

2020-11-17 12:24:35

ХӨСҮТ болон салбар лабораторид 11 дүгээр сарын 16-ны өдөр 1762 хүний сорьцод шинжилгээ хийхэд 3 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Үүнд, Сэлэнгэ аймгаас орж ирсэн хоёр тийр машины жолооч багтаж байна. ХӨСҮТ-д онош батлагдсан 100 хүн эмчлэгдэж байна. Үүнээс 2 хүний биеийн байдал хүнд, 77 хүний биеийн байдал хөнгөн, 21 хүний биеийн байдал хүндэвтэр байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн ярианд анхаарлаа хандуулъя.

Ийнхүү манай улсад коронавирусний батлагдсан тохиолдол 434 болж 328 нь эдгэрээд байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчийн асуултад хариулж, орон нутагт гарсан сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариуг мэдээллээ. Тэрбээр "Хэнтийд 10 хүнд шинжилгээ хийсэн. Шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан байна. Хэвлэлийн хуралд орсон хойно надад энэ тухай мэдээлэл ирүүллээ" гэв. 


1762 хүнд шинжилгээ хийхэд 3 хүнээс коронавирусний халдвар илэрлээ   
Үзсэн: 1432 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй