Шууд Chart

Улаанбадрах суманд 27 жижиг, дунд үйлдвэрлэгч үйл ажиллагаа явуулж байна

2014-04-24 15:39:48

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд энэ жил орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө 450 гаруй сая төгрөг хуваарилагдсан байна. Энэ хөрөнгөөс оршин суугчид сумын төвөө тойруулан мод тарьжээ. Говийн сум учраас цөлжилт, элсний нүүдлийг бууруулахын тулд мод суулгаж байгаа гэж орон нутгийн удирдлагууд мэдэгдлээ. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг өөр юунд зарцуулж байгаа талаар Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Засаг дарга н.Ганзоригоос тодрууллаа. 

Түүнчлэн Засгийн газраас сум бүрт жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор жил бүр 50 сая төгрөгийн зээл олгодог. Энэ хүрээнд өмнөх жилийн эргэн төлөлтийг багтаагаад 100 гаруй сая төгрөг эргэлдэж байна гэж тэрээр хэллээ. Улаанбадрах суманд 27 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч байдаг. Эдгээр хүмүүстээ зээл олгож байна гэж орон нутгаас мэдэгдлээ.

Улаанбадрах суманд 27 жижиг, дунд үйлдвэрлэгч үйл ажиллагаа явуулж байна  
Үзсэн: 1228 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй