
Германы дээд шүүх Бремен хотод хөл хорионы дэглэм хэрэгжүүлж буйг эсэргүүцэгчдийг жагсаал цуглаан хийхийг нь хориглосон байна. Мужийн шүүх 20 гаруй мянган хүн оролцох энэ жагсаалыг зохион байгуулах зөвшөөрөл олгоогүйгээс зохион байгуулагчид дээд шүүхэд хандаад байсан юм.
Германд өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинэ коронавирусний халдварын 23500 гаруй шинэ батлагдсан тохиолдол бүртгэгдэж халдвар авсан нийт хүний тоо сая 152 мянгад хүрээд байна. Харин нас баралт 431-ээр нэмэгдэж 18600 гаруйд хүрчээ. Тус улсад халдварын тархалтыг хумих чиглэлээр хэсэгчилсэн хөл хорио тогтоох, олон нийтийн арга хэмжээнүүдийг хориглох зэрэг арга хэмжээ авч байна.
Германы дээд шүүх жагсаал цуглаан хийхийг хориглолоо | ||
Үзсэн: 838 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.