
Монгол Улсад коронавируст халдвар тархсан энэ үед ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх үйлсэд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлэн Өвөрмонголын иргэн Х.Цанаа 40 сая төгрөгийн мөнгөн хандивыг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.
Тэрээр Монгол Улсад ажиллаж, амьдардаг бөгөөд коронавируст халдвараас ард иргэдээ хамгаалах арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комисс болоод нийт ажилтан, алба хаагчдад ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Өвөрмонголын иргэн Х.Цанаа 40 сая төгрөг хандивлалаа | ||
Үзсэн: 2425 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.