Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

2025-07-06 15:00:05

Долоодугаар сарын 6-ны өдрийн байдлаар Онги гол Уянга, Сайхан-Овоо сум, Бүгсий гол Төмөрбулаг сум, Таац гол Нарийнтээл сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдсэн байна. Харин Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг 20 см давсан байна.

Мөн долоодугаар сарын 7-нд нутгийн зарим газраар, 8-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялаж зугаалч яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс
2025-07-06


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 200 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй