Шууд Chart

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг хямдралтай үнээр зохион байгуулж байна

2025-06-22 11:42:52

Нийслэлийн зургаан дүүргийн 36 байршилд зургадугаар сарын 21-27-ны хооронд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг хямдралтай үнээр зохион байгуулж байна.  Тодруулбал, хонины махыг гулуузаар 1 кг нь 10.000 төгрөг, үхрийн махыг 13000 төгрөгөөр борлуулж байгаа  аж.

 Нийслэлийн хэмжээнд 2025 онд 10 аж ахуйн нэгж 8713 тонн нөөцийн мах бэлтгэн, 446 хүнсний дэлгүүрээр зах зээлийн жижиглэнгийн үнээс 30 орчим хувиар хямдаар борлуулж эхэлсэн юм.

Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байгаа байршил

 


Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг хямдралтай үнээр зохион байгуулж байна  
Үзсэн: 164 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй