Шууд Chart

Улаанбаатар хотын дөрвөн уулын тахилга боллоо

2025-06-27 17:53:02

Нийслэл Улаанбаатар хотыг хүрээлэн буй хайрхан уулын тахилгын арга хэмжээ өнөөдөр нэгэн зэрэг боллоо. Тодруулбал, зуны дунд хар морь сарын улаагчин туулай өдөр буюу зургаадугаар сарын 27-ны энэ өдөр Чингэлтэй хайрханы тайлгын Их овоо, Баянзүрх хайрханы Их овоо, Богдхан хайрхан Зэндмэн овоо, Сонгинохайрхан уулын баруун бэлд тус тус их тахилга болж байна. НИТХ-ын дарга А.Баяр Чингэлтэй хайрханы тайлгын Их овоо болон Баянзүрх хайрханы Их овооны тахилгад оролцлоо.

Энэхүү Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн хайрханы тахилгад Нийслэлийн удирдлагууд болон дүүргийн Засаг дарга нар, сүсэгтэн олон оролцсон байна. Энэ жил дөрвөн хайрханаа нэг өдөр зэрэг тахиж буйгаараа онцлог юм. Уул ус тахих зан үйл нь монголчуудын хувьд нэн эртний өв соёл бөгөөд уул усыг тахих нь байгаль дэлхий бороо хураа хайрлаж, ургамал ногоо дэлгэрч, амьтай бүхэн амгалан жаргахыг билэгддэг билээ. Ийнхүү нийслэлийн иргэдийн баяр "Хүрээ цам- Даншиг наадам" дөрвөн хайрханы тахилгаар эхэлж байна. Маргааш "Хүрээ цам- Даншиг наадам" албан ёсоор эхлэх юм.


Улаанбаатар хотын дөрвөн уулын тахилга боллоо  
Үзсэн: 187 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй