
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 6-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 11665 хүрээд байна.
Эмчлэгдэж буй хүмүүс
- Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй – 518 хүн
- Хөнгөн – 48
- Дунд – 440
- Хүнд – 29
- Нэн хүнд – 1 гэсэн нөхцөл байдалтай байна.
Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 10.475, гэрээр эмчлүүлж буй 666, нас барсан долоо, хавьтал болсон нийт 89855 хүн байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4640-д хүрсэн байна. Мөн 0-4 насны 2425, 5-9 насны 1491 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11665 хүрчээ | ||
Үзсэн: 210 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.