Шууд Chart

Метроны трассын дагуу өртөө орчмын бүтээн байгуулалтын судалгаа үргэлжилж байна

2025-07-07 15:09:15

Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу 24 мега төслийг үе шаттай эхлүүлээд байна. 

Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Улаанбаатар метро төслийн стратегийн зөвлөх Их Британийн “Кроссрэйл Интернэшнл” ХХК (Crossrail International Ltd)-ийн Гүйцэтгэх захирал Пол Дайсон тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа. 

Тус компани нь Их Британи улсын Зам тээврийн яамны харьяа бөгөөд хотын төмөр зам, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Тус компанийн зүгээс Монгол Улсын Эдийн засгийн форумд оролцох, метроны өртөө орчмын “Тээвэрт суурилсан хөгжүүлэлт” (TOD) төлөвлөлт дээр ажиллах, метроны трассын дагуу талбайн судалгаа хийх зорилгоор Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн. 

Уг уулзалтаар талууд Улаанбаатар метро төслийн санхүүжилт, ажлын явц болон цаашид хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон юм.


Метроны трассын дагуу өртөө орчмын бүтээн байгуулалтын судалгаа үргэлжилж байна  
Үзсэн: 144 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй