Шууд Chart

БНХАУ-д амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчид сургалтад хамрагдаж байна

2025-07-06 11:59:34

ОБЕГ-аас “Алс энержи” ХХК-тай хамтран БНХАУ-ын Наньжин, Вэнлин хотноо зохион байгуулж байгаа амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалтад ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, ахмад П.Чинзоригоор ахлуулсан 5 алба хаагч хамрагдаж байна.
 
 
 
Алба хаагчид Наньжин хотын “MTS safety” компанийн үйлдвэрт амьсгалын бие даасан төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний сургалтад, Вэнлин хотын “Luxon compressor” компанийн үйлдвэрт агаараар цэнэглэх шахуурга (компрессор), агаар хадгалах сав туршин шалгах төхөөрөмж болоод амьсгалын бие даасан төхөөрөмж туршин шалгах төхөөрөмжүүдийн ашиглалт, засвар үйлчилгээний дадлагыг хийж байна.
 
Сургалтаар амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх тусгай мэдлэг болоод тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний мэдлэгийг онол болон дадлагаар эзэмшиж байгаа гэдгээрээ онцлог юм.

БНХАУ-д амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчид сургалтад хамрагдаж байна  
Үзсэн: 216 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй