Шууд Chart

Өсвөрийн тамирчид 2 Алт 1 шагналт байржээ

2025-07-06 09:28:50

Казакстан улсын Алмата хотноо зохион байгуулагдаж буй, Өсвөр Залуучуудын Азийн цомын Аварга шалгаруулах олон улсын тэмцээнд, эх орноо төлөөлөн оролцсон, өсвөрийн тамирчид 2 Алт 1 шагналт байранд орсон амжилтаар тэмцээнээ өндөрлүүлжээ.

Эмэгтэйчүүдийн 57 кг жинд Женко клубын тамирчин Г. Энхжин Алтан медаль, эмэгтэйчүүдийн 63 кг жинд Гүрү Дорж дэвжээний тамирчин Х. Маралмаа Алтан медаль, эмэгтэйчүүдийн 40 кг жинд Мон-Алтиус Цагаанбаатар Академи тамирчин Б. Хулан 5-р байранд шалгарсан амжилтыг үзүүлсэн байна.


Өсвөрийн тамирчид 2 Алт 1 шагналт байржээ  
Үзсэн: 214 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй