
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Буриадын Их Сургуульд “Монгол хэл, соёлын төв”-ийг албан ёсоор нээлээ. Энэхүү арга хэмжээнд Боловсролын сайд П.Наранбаяр, ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын дэд сайд К.И. Могилевский, Буриад Улсын Тэргүүн А.С. Цыденов, Монгол Улсын Их Сургуулийн ректор, профессор Б.Очирхуяг, Буриадын их сургуулийн ректор, эрдэмтэн багш нар болон хоёр орны албаны төлөөлөл, оюутан залуус оролцлоо.
“Монгол хэл, соёлын төв” нь монгол хэл, соёлыг сонирхон судалж буй Буриадын болон бусад орны оюутан, судлаач нарт зориулсан сургалт, судалгааны цогц орчныг бүрдүүлжээ.Тус төвд монгол хэлний хичээлүүд тогтмол зохион байгуулагдахаас гадна монгол хэлний түвшин тогтоох шалгалтыг стандартын дагуу авах, соёлын арга хэмжээ, сургалт семинар зохион байгуулах бүрэн боломжтой.
Мөн Монгол Улсын Их Сургууль (МУИС)-аас энэхүү төвд зориулан монгол хэл, соёлын чиглэлээр боловсруулсан сурах бичиг, гарын авлага нийлүүлэхээс гадна мэргэжлийн багш, судлаачдыг томилон ажиллуулахаар төлөвлөж байна. Энэ нь Буриад дахь монгол хэлний сургалтыг чанаржуулах, сургалтын хөтөлбөрийг нэгтгэх, олон улсын түвшинд нийцүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
Буриадын их сургууль “Монгол хэл, соёлын төв”-тэй боллоо | ||
Үзсэн: 193 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.