
Сагсан бөмбөгийн домогт тамирчин Майкл Жорданы 1984 онд анхны гэрээгээ байгуулж байсан NBA-ийн “Чикаго Буллз” багийн 23 дугаартай өмсгөл АНУ-д болсон дуудлага худалдаагаар 320 мянган ам.доллараар зарагджээ.
Тус өмсгөл нь дээрх дуудлага худалдаагаар зарагдсан өмсгөлүүдээс хамгийн өндөр үнэд хүрсэн байна.
Өмнөх дээд үнийг (288 мянган ам.доллар) өнгөрсөн долоодугаар сард болсон дуудлага худалдаагаар тогтоожээ. Тэр үед 1997, 1998 оны баруун бүсийн финалын тоглолтын өмсгөлийг үнэ хаялцуулсан байна.
Өдгөө 57 настай Жордан NBA-ийн зургаан удаагийн аварга бөгөөд АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд олимпын наадмаас хоёр алтан медаль хүртсэн билээ.
Домогт тамирчин Майкл Жорданы өмсгөл 320 мянган ам.доллараар зарагджээ | ||
Үзсэн: 1259 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.