
“Лос Анжелес Клипперс” багт өнгөрсөн жил нэгдсэн Пол Жорж ирэх дөрвөн жилийн турш 190 сая ам.доллараар багтайгаа гэрээгээ сунгалаа.
Тэрбээр ирэх жил тоглоод өөрөөс хамааралтай жил болох байсан бөгөөд түүнээс өмнө нь Клипперс түүнтэй гэрээний сунгалт хийж чаджээ. Улмаар ирэх жил 46 сая ам.долларын цалин авах бөгөөд ирэх таван жил нийт 226 сая ам.долларын гэрээтэй болж байна.
Өнгөрсөн улиралд 48 тоглолтод оролцсон бөгөөд 21.5 оноо, 5.7 самбар, 3.9 дамжуулалтыг гүйцэтгэжээ.
Пол Жорж 190 сая ам.доллараар багтайгаа гэрээгээ сунгалаа | ||
Үзсэн: 1377 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.