Шууд Chart

Монголын бяцхан уран нугараачид мөнгөн цом хүртжээ

2020-12-13 10:50:10

Монголын бяцхан уран нугараачид Олон улсын өсвөрийн циркчдийн тэмцээнээс мөнгөн цом хүртжээ.

ОХУ-д онлайнаар зохион байгуулагдсан уг тэмцээнд 19 орны 200 гаруй өсвөр насны циркийн жүжигчин 60 шилдэг үзүүлбэрээр өрсөлдсөн байна.

Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Икс Роузис” уран нугаралтын төвийн 8-11 насны уран нугараачид анх удаа олон улсын тэмцээнд оролцож, “Тэнгэрийн цэцэгс” уран нугаралтын үзүүлбэрээ дээрх амжилтыг гарасан байна.

Монголын мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбооны дэд ерөнхиийлөгч Т.Будаас тэмцээний талаар тодруулахад “ОХУ-ын Соёлын яамнаас Олон улсын өсвөрийн циркчдийн тэмцээнийг энэ жил өнгөрсөн арваннэгдүгээр сарын 27-30-ны хооронд онлайнаар зохион байгуулсан. Тэмцээнийг олон улсын 26 мэргэжлийн шүүгч шүүж ажилласан. Энэ жилийн тэмцээний алтан цомыг Хятадын уран нугараачид хүртсэн” гэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын бяцхан уран нугараачид мөнгөн цом хүртжээ  
Үзсэн: 1751 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй