
Баримтат гэрэл зургийн Ц.Батзориг сангаас зохион байгуулж буй "Шинэ бүтээл-Хүмүүс 3" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болно.
Энэхүү үзэсгэлэнд дэлгэх бүтээлийг баримтат гэрэл зураг дагнан авдаг сонин сэтгүүл, агентлаг, студид ажилладаг болон шинэ залуу гэрэл зурагчид, оюутан, хэн бүхэнд нээлттэйгээр зарласан юм.
Үзэсгэлэнд 31 оролцогч 300 гэрэл зураг ирүүлснээс 16 гэрэл зурагчны 19 бүтээлийг сонгон дэлгэх аж.
Үзэсгэлэн энэ сарын 30-ны өдөр хүртэл МУЗ-ийн "Улаан гэр" галерейд үргэлжилнэ.
“Шинэ бүтээл-Хүмүүс 3” үзэсгэлэн өнөөдөр дэлгэгдэнэ | ||
Үзсэн: 2309 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.