
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Японы "Hitachi"-д ажилладаг монголч эрдэмтэн доктор Д.Баяртай хамтран нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүдэд эрчим хүчний шинэ технологийн талаар танилцуулга хийлээ. Энэхүү эрчим хүчийг үржүүлэн ашиглах төхөөрөмж нь таны гэрт байгаа нэг паар халаах цахилгаан чадлаар 10 паар халаах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, иргэдэд бага зардлаар, амьдрах байрныхаа халаалтыг шийдэн тохилог орчинд амьдрах боломжийг олгож байгаа. Агаарын бохирдлыг бууруулж, утааг багасган иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, инженерийн шугам сүлжээнд ачаалал нэмэхгүй эдийн засгийн хэмнэлттэйгээрээ онцлог. Мөн энэхүү төхөөрөмж нь 100-260В-н хүчдэлийн хэлбэлзэлд ямар нэгэн доголдолгүйгээр ажилладгаараа давуу талтай юм. Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд бага зардлаар иргэдээ дулаан тухлаг орчинд амьдрах боломжийг бүрдүүлж байгаа энэхүү төхөөрөмжийг эхний удаад цахилгааны хэлбэлзэлтэй захын хоёр дүүргийн байшин болон монгол гэрт амьдардаг дөрвөн айлд байршуулж туршилт хийх ажлыг Хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд үүрэг болголоо.
Халаалт шийдэх төхөөрөмж туршина | ||
Үзсэн: 2769 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.