ОХУ-ын Казань хотноо болж буй Дэлхийн оюутны спортын XXVII “Универсиад” их наадам энэ сарын 06-17-ны хооронд өрсөлдөөн ихтэй, амжилттай үргэлжилж байна.
Харин оюутны “Универсиад” наадамд багаараа амжилттай оролцож буй боксчдын алтан медалийг эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд өрсөлдсөн залуу тамирчин Х.Энхдэлгэр хүртэж, аваргаар тодорсон. Х.Энхдэлгэр нь 2013 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд жингийнхээ ангилалд түрүүлснээр шигшээ багт дуудагдах болсон монголын ширэн бээлийтнүүдийн амжилтыг буухиалах шинэ, залуу тамирчин юм.

Түүнчлэн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Лондоны олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга С.Батцэцэг “Казань-2013” Универсиадын гурав дахь алтан медалийг эх орондоо авчирлаа. Оюутны “олимп”-оос дээд тал нь хоёр алтан медаль хүртэж байсан монгол тамирчдын түүхэн амжилт Казань хотноо ийн шинэчлэгдэв.
“Софи-77” Универсиадад төрсөн ах дүү З.Ойдов, З.Дүвчин нар аваргын титмийн эзэн болсон түүхтэй. Тэгвэл З.Дүвчингийн гарын шавь С.Батцэцэг багшийнхаа амжилтыг давтлаа. Чөлөөт бөхийн төрөлд манай бөхчүүд хамгийн сүүлд 2005 онд алтан медаль хүртсэн саяхны түүх бий.
ОХУ-ын Казан хотноо болж буй оюутны Универсиад наадмаас медаль хүртсэн тамирчдыг танилцуулахад: /07.15-ны өдрийн байдлаар/
Алтан медаль:
1. Эрэгтэйчүүдийн +100 кг жингийн Бүстэй барилдааны төрөлд Б.Сугаржаргал
2. Эрэгтэйчүүдийн боксын 52 кг жинд Х.Энхдэлгэр
3. Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 63 кг жинд С.Батцэцэг
Мөнгөн медаль:
1. Эрэгтэйчүүдийн -100 кг жингийн Бүстэй барилдааны төрөлд Д.Анар
2. Эрэгтэйчүүдийн жүдо бөхийн 90 кг жинд Б.Жанчивдорж
3. Буудлагын 10 метрийн төрөлд эмэгтэй баг тамирчид
4. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 51 кг-д Э.Сумъяа
5. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 67 кг-д О.Насанбурмаа
Хүрэл медаль:
Бүстэй барилдааны төрөлд
1. М.Отгон-Эрдэнэ /Кураш 60 кг /
2. Б.Сугаржаргал /Кураш +100/
3. С.Энхчимэг /66 кг/
4. Д.Мөнхтуяа /+76 кг/
Бокс
1. Г.Ган-Эрдэнэ /49 кг/
2. Э.Идэрхүү /56 кг/
3. Д.Отгондалай /60 кг/
4. Б.Түвшинбат /69 кг/
5. Н.Шинэбаяр /75 кг/
Буудлагын төрөлд
1. Эмэгтэйчүүдийн 10 метрт Г.Нандинзаяа
Чөлөөт бөх
1. Г.Мандахнаран /66 кг/
2. Д.Хүдэрбулга /96 кг/
Самбо
1. Эмэгтэчүүдийн -48 кг-д Ж.Чанцалдулам
2. Эмэгтэйчүүдийн -72 кг-д О.Мөнхцэцэг


































| Монголын баг тамирчид оюутны наадамд өнгөтэй байна | ||
| Үзсэн: 1607 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.