Улсын баяр наадмаар нийтийг хамарсан хоолны хордлого, халдварт өвчний дэгдэлт гараагүй тайван байлаа гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлсэн байна. Баяраар, тус төвд 72 дуудлага ирсний дийлэнх нь салхинцэцэг, гахайн хавдар, цусан суулга байсан, одоогоор эдгээр өвчнөөр өвдсөн иргэд эмчлүүлж байна гэж “Халдварт өвчин судлалын үндэсний төв”-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Уртнасан хэллээ.
Өнөөдрийн байдлаар тус төвд 325 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Энэ нь тус төвийн хамгийн ачаалал багатай түвшин юм байна.
| Хоолны хордлого, халдварт өвчний дэгдэлт гараагүй тайван байлаа | ||
| Үзсэн: 1043 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.