Тусгай болон дуут гэрлэн дохиог цэгцэлж эхэлсэн байна. Зөвхөн үйлчилгээнд явж байгаа албаны авто машин, Төрийн гурван өндөрлөг тус дохиог хэрэглэнэ гэнэ. Харин бусад тохиолдолд хэрэглэхийг хориглосон журмыг Хууль зүйн яамнаас гаргалаа. Журмыг хэрэгжүүлэхэд хүндрэл гарч байгаа ч ажил хэрэг болгохын төлөө ажиллахаа холбогдох албаныхан илэрхийлсэн юм. Уг журмыг хэрэгжүүлээгүй тохиолдолд торгох, эрх хасах хүртэл арга хэмжээ авах болно гэж Хууль зүйн яамны Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлстийн дарга Оюунболд хэлж байлаа.
Ийнхүү журам хэрэгжээд эхэлсэн учраас хүссэн хүн бүхэн үүнийг дураараа хэрэглэх боломжгүй болж байгаа юм. Иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор энэ ажлыг Хууль зүйн яамнаас эхлүүлж байгаа нь энэ юм байна.
| Тусгай болон дуут гэрлэн дохиог цэгцэлж эхэллээ | ||
| Үзсэн: 1629 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.